Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТУУД ХИЙВ

ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТУУД ХИЙВ

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 79 дүгээр чуулганы дэд даргаар ажиллаж буй ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр энэ сарын 16-ны өдөр Тайландын Гадаад хэргийн дэд сайд Др.Вижават Исарабхакдитай хоёр талын уулзалт хийв.

Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа болон хоёр талын хамтын ажиллагааны зөвлөлийн 2 дугаар хуралдааны бэлтгэл ажил, 2024 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов.

Мөн Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр комиссын 79 дүгээр чуулганд оролцох үеэрээ НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанатай уулзаж, тус комисстой байгаль орчин, статистик, гамшгийн эрсдлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй улсын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Тэрээр Монгол Улсын Засгийн газраас Боомтын сэргэлтийн бодлого хэрэгжүүлж буйг онцлон тэмдэглэж, Хуурай боомтыг Монгол Улсад хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлэв. АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана монголын талтай хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн буйгаа энэ үеэр нотлов.