Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЗахиргааХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СУДАЛГААНЫ ТӨВ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СУДАЛГААНЫ ТӨВ

Дугаар 262

Чиг үүрэг

2.1. Төв нь судалгаа, мэдээллийн байгууллагын нийтлэг үнэт зүйл, зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгож дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1.1. Гурван улсын хооронд дэд бүтэц, эрчим хүч, хүрээлэн буй орчин, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн төслийг боловсруулах, эсхүл бусад этгээдээр гүйцэтгүүлэх;

2.1.2. Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гурван улсын хууль тогтоомжийг уялдуулах талаар санал, зөвлөмж, аргачлал боловсруулах;

2.1.3. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;

2.1.4. БНХАУ, ОХУ болон бусад улсын ижил төстэй судалгааны төвтэй хамтран ажиллах, судалгаа, шинжилгээ, бусад арга хэмжээг хамтран зохион байгуулах, мэдээлэл солилцох;

2.1.5. Төслүүдийг хэрэгжүүлэхэд монголын талын байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, үйл ажиллагааг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх;

2.1.6. Төслүүдийн хэрэгжилтийн асуудлаар олон улсын банк-санхүү, эдийн засгийн бусад байгууллагатай харилцаж, техникийн туслалцаа дэмжлэг авах чиглэлээр ажиллах.

        1. Газрын имэйл: host@mfa.gov.mn

        2. Албан тушаал, утас

Овог нэрАлбан тушаалУтас
1Э.ЕсүхэйЗахирал262034
2Б.БадралЗөвлөх262238
3М.Болор-ЭрдэнэМэргэжилтэн263322
4Э.ЭрдэнэдалайМэргэжилтэн263322

       3.

Тухайн төвийн дүрэм, үйл ажиллагааны чиглэлтэй танилцах бол ЭНД дарж үзнэ үү.