Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээАНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН УЛС ТӨРИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ В.НУЛАНД-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН УЛС ТӨРИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ В.НУЛАНД-ЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч, Элчин сайд Виктория Нуландыг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг уулзалтын эхэнд Монгол Улс нь чухал гуравдагч хөрш бөгөөд стратегийн түнш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дээдлэх зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлаж, Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж байгааг тэмдэглэв.

АНУ-ын ТНБД-ын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч В.Нуланд АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархадаг бөгөөд ардчилсан үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцаагаа бататгах, энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, хоёр талын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцов.

В.Нуланд нь АНУ-аас Монгол Улсад хавсран суугаа анхны Элчин сайд манай улсад 1988 онд ИЖБ-ээ барих үед ирж байсан бөгөөд Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-ыг нээхэд гар бие оролцож байсан аж.