Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД НАРЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД НАРЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин 3 дугаар сарын 27-ны өдөр Исланд Улс, Бүгд Найрамдах Эстони Улс, Данийн Хаант Улс, Бүгд Найрамдах Эль Сальвадор Улс, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс, Бүгд Найрамдах Малави Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарыг тус тус хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих Итгэмжлэх жуух бичгийн хувийг нь хүлээн авав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биенээ дэмжиж, хамтран ажиллах талаар санал солилцов. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв.

  • Исланд Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Торир Ибсен

  • Данийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд  Томас Өстрип Мөллер

  • Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Ханнес Хансо

  • Бүгд Найрамдах Эль Сальвадор Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Алдонов Франкеко Альварез

  • Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мойн ул Хак

  • Бүгд Найрамдах Малави Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Аллан Жозеф Чинтедза