Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Тобиас Линднертэй уулзав

ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Тобиас Линднертэй уулзав

Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 59 дэх удаагийн бага хурлын үеэр 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Тобиас Линднерийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Монгол, Германы хооронд хэрэгжүүлсэн өндөр түвшний айлчлал, уулзалт, хамтын ажиллагааны механизмын хүрээнд тохирсон ажлуудыг урагшлуулж, хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэн шат ахиулахад бүхий л дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллахаар тохиров.

Түүнчлэн ирэх онд Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, улсаа сурталчилсан соёлын болон бусад төрлийн арга хэмжээ зохион байгуулах асуудлаар санал солилцов.