Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээФИНЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ПЕККА ХААВИСТО-ТОЙ УУЛЗАВ

ФИНЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ПЕККА ХААВИСТО-ТОЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Мюнхен хотноо үргэлжилж буй Аюулгүй байдлын асуудлаарх бага хурлын үеэр Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистой-той уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Энэ онд тохиож буй Монгол, Финландын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх, дээд, өндөр түвшний айлчлал, соёлын арга хэмжээ зохион байгуулах талаар ярилцав. Мөн хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх, чингэхдээ Монгол, Финландын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үеэр Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистог Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгаа дахин нотлов.