Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээКАТАР УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙДЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ХҮЛЭЭН АВАВ

КАТАР УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙДЫН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Катар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухаммад Аль-Дахайми-г 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.

Уулзалтын үеэр дэд сайд Г.Амартүвшин Монгол Улс, Катар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож буйг онцлон тэмдэглээд ойг хамтран тэмдэглэх хүрээнд айлчлал хэрэгжүүлэх, ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, харилцан визгүй зорчих хэлэлцээрийг байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Мухаммад Аль-Дахайми Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих гэж буйдаа баяртай байгаа бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа илэрхийлэв.