Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээКАНАДЫН ДИПЛОМАТ АЛБАНЫ ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

КАНАДЫН ДИПЛОМАТ АЛБАНЫ ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам Канад Улсын Гадаад хэргийн яамны харьяа Дипломат албаны хүрээлэнтэй хамтран “Хэлэлцээ ба нөлөөлөл: Канадын туршлага” сэдэвт сургалтыг 2022 оны 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.

Сургалтад Гадаад харилцааны яамнаас гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Соёлын яам, Эрчим хүчний яам болон Эрүүл мэндийн яамны албан хаагчид өргөнөөр оролцов.

Сургалтын явцад хоёр болон олон талт хэлэлцээг төлөвлөх, тактик, стратеги боловсруулах, ашиг сонирхлын бүлэг байгуулах, хэлэлцээнд ороход шаардлагатай чадвар эзэмших, хэлэлцээ хийх арга барилын талаар заав.

Мөн өдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катрин Э.Ивкоф, Канадын Дипломат албаны хүрээлэнгийн Олон улсын хэрэг, дэлхийн манлайллын сургалтын төвийн дэд захирал Матью Лакасс болон Канадын Лавал Их сургуулийн профессор Др. Эрик Душэйн нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сургалтыг зохион байгуулсан канадын талд талархал илэрхийлээд, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.