Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУГАА ЭЛЧИН САЙД ЭРИК ТЕОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУГАА ЭЛЧИН САЙД ЭРИК ТЕОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Теог 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын гадаад бодлогод Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүний дотор тус бүс нутгийн хамгийн том худалдааны түнш болох Сингапур Улстай харилцах асуудал чухал байр суурь эзэлдгийг онцлон тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тохиролцсон зүйлс бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгааг онцлов.

Талууд хоёр талын улс төр, худалдаа, эдийн засаг зэрэг салбарт харилцааг өргөжүүлж, олон улс, бүс нутгийн тавцанд нягт хамтран ажиллах талаар ярилцав. Түүний дотор хуримтлалын нэгдсэн сан, төрийн албаны шинэчлэл, цахим засаглалыг хөгжүүлэх, хот төлөвлөлт, авто замын түгжрэлийг бууруулах, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалаар хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар ярилцав.