Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүрсоёлын элчОЛОН УЛСЫН ХЭЛ ХУУРЧДЫН 9 ДАХЬ УДААГИЙН НААДАМД МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ Б.НАРАНДЭЛГЭР ОРОЛЦОВ

ОЛОН УЛСЫН ХЭЛ ХУУРЧДЫН 9 ДАХЬ УДААГИЙН НААДАМД МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ Б.НАРАНДЭЛГЭР ОРОЛЦОВ

МУСТА, Соёлын элч Б.Нарандэлгэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотноо 2022 оны 7 дугаар сарын 27-30-ний өдрүүдэд болсон 9 дахь удаагийн Олон улсын хэл хуурчдын наадамд оролцож, Монголын үндэсний биет бус өв хөөмий, цуур, хэл хуур, нуман хуур, ясан хуур, хулсан хуур болон төмөр хуурыг орчин үеийн аман урлаг битбокс (beatbox)-той хосолсон урлагийн тоглолтыг танилцуулав.