Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээАНУ-ЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР ЯРИЛЦАВ

АНУ-ЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР ЯРИЛЦАВ

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд  АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпорацтай санал солилцох цахим дугуй ширээний уулзалт 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр болов. Цахим уулзалтад Монгол, Америкийн Засгийн газар, хувийн хэвшлийн 10 гаруй байгууллагын 30 орчим төлөөлөл оролцов.

Арга хэмжээний үеэр америкийн талаас эдгээр байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хөрөнгө оруулалт хийх, санхүүжилт авах боломж, нөхцөлийн талаар танилцуулав. Цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпорац, ЭКСИМ банкны шугамаар хамтран ажиллах нөөц, боломж байгаа гэдэгт талууд санал нийлж, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцов.