Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүрсоёлын элчМОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газраас Монгол Улсын Соёлын элч нарт зориулсан Дипломат ёслолын болон Төрийн албаны ёс зүйн сургалтыг 2022 оны 3 дугаар сарын 3-ны өдөр цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулав.

Соёлын элч нарыг Монгол Улсаа гадаадад сурталчлах үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, заавар зөвлөмж өгөх хүрээнд Дипломат ёслолын үйл ажиллагааг тогтсон дэг жаягийн дагуу хэрэгжүүлэх, үндэсний баяр ёслол, тэмдэглэлт ой, онцгой тэмдэглэлт үйл явдал, ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах, төр, засгийн удирдагчид болон гадаадын зочин төлөөлөгчидтэй хамт ёслолын арга хэмжээнд оролцох, хүлээн авах зэрэг үйл ажиллагааг зохицуулахад баримтлах дүрэм журмыг танилцуулав.