Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХэвлэлийн мэдээБҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЛОНГОС АРД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД РИ СӨН ГВӨН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЭВ

БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЛОНГОС АРД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД РИ СӨН ГВӨН МЭНДЧИЛГЭЭ ИРҮҮЛЭВ

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийг ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн сайд Ри  Сөн Гвөн баярын мэндчилгээ ирүүлэв.
Тэрээр мэндчилгээндээ орчин цагийн дипломат алба үүсэн байгуулагдсаны 110 жилийг ойг тохиолдуулан баярын мэнд хүргэж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бэхэжнэ  гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлээд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт ажлын өндөр амжилт хүссэн байна.