Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээХүүхэд, залуучуудад “Монгол Улс Ба Нэгдсэн Үндэстний Байгууллага” уралдааны шагналыг гардуулав

Хүүхэд, залуучуудад “Монгол Улс Ба Нэгдсэн Үндэстний Байгууллага” уралдааны шагналыг гардуулав

ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Д.Гэрэлмаа өнөөдөр Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн хүрээнд тус яамнаас НҮБ-ын Хүн амын сантай хамтран зохион байгуулсан “Монгол Улс Ба Нэгдсэн Үндэстний Байгууллага” сэдэвт гар зургийн болон зохион бичлэгийн уралдааны тэргүүнд байрт шалгарсан оролцогчдыг хүлээн авч уулзан, шагнал гардуулав.

“Монгол Улс Ба Нэгдсэн Үндэстний Байгууллага” сэдэвт гар зургийн уралдааныг 10-14, зохион бичлэгийн уралдааныг 15-18, 19-25 гэсэн 3 насны ангиллаар улс даяар хүүхэд, залуучуудын дунд зарлан зохион байгуулсан. Уралдаанд нийт 220 хүүхэд, залуучууд оролцсон ба дараах 9 хүүхэд тэргүүн байрт шалгарсан.

Гар зургийн уралдаан:

1-р байр:               О.Дэлгэрзаяа, Ховд аймгийн Жаргалант сумын 6-р сургуулийн 7-р ангийн сурагч

2-р байр:               А.Мөнх-Ану, УБ хотын Ерөнхий боловсролын 37-р сургуулийн 6-р ангийн сурагч

3-р байр:               Б.Чинхүсэл, Увс аймгийн Улаангом сумын 6-р сургуулийн 7-р ангийн сурагч

Зохион бичлэгийн уралдаан:

15-18 нас

1-р байр:               А.Сэргэлэн, Ховд аймаг Жаргалант сумын Прогресс сургуулийн 12-р ангийн сурагч

2-р байр:               Ж.Аржан, Элит Олон Улсын Дунд сургуулийн 11-р ангийн сурагч

3-р байр:               Н.Өнөрзул, Увс аймаг, Улаангом сумын 6-р сургуулийн 12-р ангийн сурагч

19-25 нас

1-р байр:               Э.Тамир, МУИС-ийн ОУНУС-ийн магистрант

2-р байр:               Д.Дэмидханд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөгч

3-р байр:               Б.Бямба

Гар зургийн уралдаанд ирүүлсэн шилдэг 30 зургийг шалгаруулж, хамтран ажилласан байгууллагуудын цахим хуудсанд байршуулах юм.