Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээУЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР “КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ДЭЛХИЙ НИЙТИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ НЬ ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЕХАНИЗМ БҮХ НИЙТИЙН ТӨЛӨӨ ҮР ДҮН ГАРГАХ ЭСЭХ ЧАДАВХЫГ СОРЬЖ БУЙ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЭВ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР “КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ДЭЛХИЙ НИЙТИЙН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ НЬ ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЕХАНИЗМ БҮХ НИЙТИЙН ТӨЛӨӨ ҮР ДҮН ГАРГАХ ЭСЭХ ЧАДАВХЫГ СОРЬЖ БУЙ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЭВ

Улсын Их хурлын дарга Г.Занданшатар Парламентын дарга нарын дэлхийн V Бага хурлын хүрээнд 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр болсон “КОВИД-19 цар тахлын эсрэг дэлхий нийтийн хариу арга хэмжээ нь олон талт хамтын ажиллагааны механизм бүх нийтийн төлөө үр дүн гаргах эсэх чадавхыг сорьж буй нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв.

Тэрбээр “КОВИД-19-ийн шинжилгээ, эмчилгээ, вакцины хөгжил, үйлдвэрлэл, тэгш хүртээмжийг бий болгоход КОВАКС механизм чухал хувь нэмэр оруулж буй нь олон талт хамтын ажиллагаа үр дүнгээ өгч байгаагийн тод жишээ гэдгийг онцлов. Тиймээс КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй хүндрэл, бэрхшээл ужиграх тусам эдгээр сорилтыг улс орнууд дан ганцаар даван туулах боломжгүй тул олон талт механизмаар дамжуулан нэгдсэн шийдэл олохын төлөө нягт хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Бага хуралд 110 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд дээрх хэлэлцүүлэгт ОХУ, БНСУ, Япон, Энэтхэг, Афганистан, Монтенегро зэрэг 15 орны төлөөлөгчдийн тэргүүн нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Мөн өдөр болсон “Цахим болон цахим бус орчинд худал мэдээлэл, үзэн ядах үг хэллэг тараахтай тэмцэхэд цогц зохицуулалт хийх шаардлага” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ны дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн даргадарга Д.Ганбат нар оролцов.