Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохДЭД САЙД Б.МӨНХЖИН БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ДЭД САЙД Б.МӨНХЖИН БНТУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Дэд сайд Б.Мөнхжин хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх,  Засгийн газрын хамтарсан комиссын үйл ажиллагааг эрчимжүүлэх, өндөр дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг онцлон тэмдэглэв.