Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрVaccine2021.08.09-НИЙ МЭДЭЭ: БРИТАНИД 16-17 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛНА

2021.08.09-НИЙ МЭДЭЭ: БРИТАНИД 16-17 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛНА

Британи вакцинжуулалтын хөтөлбөрөө өргөжүүлж, АНУ болон Францын жишгээр 16-17 насны хүүхдүүдийг коронавирусний вакцинд хамруулахаар шийдвэрлэв. Британийн Засгийн газарт зөвлөдөг Вакцинжуулалт, дархлаажуулалтын хамтарсан хороо (JCVI)-ноос 18-аас доош насны хүүхдүүдийг вакцинжуулахад үүдэх эрсдэл нь ашиг тустай талаасаа хавьгүй илүү хэмээн үзэж байсан бол энэ удаад шийдвэрээ өөрчилжээ. Тус хорооноос дийлэнх залуучууд коронавирусаар хөнгөн эсвэл шинж тэмдэггүй тусч байгаа ч, 16-17 насны хүүхдүүдийг вакцины нэг тунд хамруулахад хүндээр өвдөж, эмнэлэгт хэвтэхээс сэргийлж чадаж байгааг тэмдэглэв. Тус хорооноос 16-17 насны хүүхдүүдэд вакцины тун хоорондын зайн хугацааг 12 долоо хоногоос урт байх магадлалтай гэв. АНУ-д 12-17 насныхны дунд явуулсан судалгаагаар Файзер вакцинаас үүдэх миокардит буюу зүрхний булчингийн үрэвслийн сөрөг нөлөө нь 1 дүгээр тунгийн дараа 100,000 тутамд нэг удаа, хоёр дахь тунг тарьсны дараа 15,000 тутамд нэг удаагийн тохиолдол тус тус бүртгэгджээ.

Эх сурвалж: https://www.gov.uk/government/news/