Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН АРФ-ЫН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН АРФ-ЫН САЙД НАРЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2021 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Бруней Даруссалам Улсаас цахимаар зохион байгуулсан АСЕАН-ын бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын Сайд нарын уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин оролцов.

Уулзалтын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын баримталж буй байр суурийн талаар танилцуулж үг хэлэв.

АРФ нь нийт 27 гишүүнтэй бөгөөд Ази, Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа хэрэгжүүлэх замаар бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилго бүхий яриа хэлэлцээний чухал механизмуудын нэг юм. Манай улс 1998 оноос хойш энэхүү форумын гишүүнээр ажиллаж байна.