Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохАРМЕНИЙН ГАДААД ХЭРГИЙН ОРЛОГЧ САЙДТАЙ УУЛЗАВ

АРМЕНИЙН ГАДААД ХЭРГИЙН ОРЛОГЧ САЙДТАЙ УУЛЗАВ

Арменийн Ерөнхийлөгч Армен Варданович Саркисянд Итгэмжлэх жуух бичгээ барихаар Ереван хотод хүрэлцэн ирсэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Армени Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д. Давааг 5 дугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Армени Улсын Гадаад харилцааны орлогч сайд Авет Адонц хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Орлогч сайд Авет Адонц Д.Даваад Бүгд Найрамдах Армени Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, түүний идэвхтэй, шургуу үйл ажиллагааны үр дүнд Армени, Монголын хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Элчин сайд Д.Даваа бүрэлдэхүүнд нь Армени Улс багтдаг Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай Монгол Улс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах үндэсний ажлын хэсэг байгуулан Евразийн эдийн засгийн комисстой харилцан ажиллаж буйг дурдаад, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хоёр талын хамтарсан ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд Арменийн талд талархал илэрхийллээ.