Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрUncategorizedСАЙД Б.БАТЦЭЦЭГ МОНГОЛ ДАХЬ АМЕРИКИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМ (АМЧАМ)-ЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАД ЗОЧИН ИЛТГЭГЧЭЭР ОРОЛЦОВ

САЙД Б.БАТЦЭЦЭГ МОНГОЛ ДАХЬ АМЕРИКИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМ (АМЧАМ)-ЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАД ЗОЧИН ИЛТГЭГЧЭЭР ОРОЛЦОВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дугаар сарын 4-ний өдөр болсон Монгол дахь Америкийн Худалдааны танхим (AмЧам)-ын “Цар тахлын үеийн дипломат үйл ажиллагаа” сэдэвт сарын уулзалтад зочин илтгэгчээр оролцов.

Гадаад харилцааны сайд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй  “Эрүүл мэндээ хамгаалжэдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”, вакцины нийлүүлэлт, хил нээх зэрэг асуудлаар мэдээлэв.

Түүнчлэн тэрээр Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогобүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид нэгдэх алхамууд болон Монгол-Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд хийж буй ажлын талаар танилцуулж,  хоёр орны хамтын ажиллагааг  бизнесийн  салбарт өргөжүүлэхэд AмЧам чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв.

Цахим уулзалтад АНУын Элчин сайд Майкл Клечески, ИБУИНХУ-ын   Элчин сайд  Филип МалонАвстралийн Холбооны Улсын  Элчин  сайд Дэвид Восэн, Канад Улсын Элчин сайд Катрин Ивкоф,  АмЧамын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиотта болон АмЧамын  гишүүн 70 гаруй төлөөлөл оролцов.