Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохХУДАЛДААНЫ ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ХУДАЛДААНЫ ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Гадаад харилцааны яам гадаад худалдааны бодлого боловсруулах, дүн шинжилгээ хийх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах, байр суурь тодорхойлох болон хэлэлцээ хийхэд шаардлагатай худалдааы статистикийн өгөгдлийн сан үүсгэх зорилт тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд СЯ, ХХААХҮЯ, ГЕГ, МХЕГ, ҮХГ мөн Монгол Банк болон МҮХАҮТ зэрэг байгууллагыг оролцуулсан Статистикийн өгөгдлийн сан үүсгэх Ажлын хэсэг байгуулсан.

Энэ сарын 7-16-ны өдөр МУИС-ын Бизнесийн сургуультай хамтран Дэлхийн худалдааны дүн шинжилгээний төсөл (Global Trade Analysis Project-GTAP) мэдээллийн санг ашиглах аргачлал сургалтыг ажлын хэсгийн гишүүдэд зохион байгуулав. Дэлхийн худалдааны дүн шинжилгээний төсөл- GTAP нь глобал эдийн засаг, худалдааны асуудлаар хийж буй судалгаа, дүн шинжилгээнд хамгийн өргөнөөр ашиглаж буй тоон мэдээлэл, тооцооллын загвар мөн мэдээллийн эх үүсвэрийн сан юм.

Худалдааны статистикийн өгөгдлийн санг олон улсын түвшинд хэрэглэж буй аргачлал, тоон мэдээлэлтэй нийцүүлэх, энэ үндсэн дээр дүн шинжилгээ хийх нь бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.