Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ЦАХИМ ХУУДСАА ШИНЭЧИЛЛЭЭ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ЦАХИМ ХУУДСАА ШИНЭЧИЛЛЭЭ

Төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ, мэдээлэл иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод, шуурхай байх шалгуурын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам цахим хуудсаа шинэчиллээ. Манай яамны эрхэм зорилго нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэхэд оршдог бөгөөд шинэ цахим хуудсаар дамжуулан Монгол Улсын тухай, гадаад бодлого,  харилцаа, хамтын ажиллагаа, гадаад худалдааны талаар шаардлагатай мэдээллийг хэрэглэгчдэд өгөх, хилийн чанадад буй монгол иргэдэд консулын үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх зорилт тавилаа.

Түүнчлэн иргэд гадаад харилцааны салбартай холбоотой асуулт, санал хүсэлтээ шууд илгээж, харилцах, бидний ажилд үнэлгээ өгөх боломжийг бүрдүүлэв. Шинэ mfa.gov.mn цахим хуудас нь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай цэстэй бөгөөд гар утасны хувилбартай.

Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэддээ консулын үйлчилгээг найдвартай хүргэх үүднээс 90 хоногоос дээш хугацаагаар гадаадад зорчиж буй иргэдээ бүртгэх бүртгэлийг цахим хуудсаараа дамжуулан хийх бөгөөд энэ бүртгэлд хамрагдснаар иргэд маань консулын үйлчилгээг шуурхай, найдвартай авах нөхцөл нэмэгдэх юм.

Шинэ цахим хуудас нь хөгжүүлэлтийн төгсгөлийн шатанд буй тул сайжруулах талаар санал, мөн шүүмжлэл байвал ирүүлэхийг хүсье.