Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМонгол Улсын тухайМонгол улсын төрийн дуулал

Монгол улсын төрийн дуулал

Монгол улсын төрийн бэлгэ тэмдэгийн нэг болох Монгол улсын төрийн дуулал 1950 онд батлагджээ.Цэндийн Дамдинсүрэн үгээр Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж нарын зохиосон энэхүү төрийн дуулал нь 2006 онд сүүлчийн удаа засварлагджээ.

Түүх

1950 оныг хүртэл Монгол улсад албан ёсны төрийн дуулал байгаагүй юм. Төстэй үүрэг бүхий дуу хэд байсан гэдэг.

Түүхийн баримтаас үзвэл төрийн шинэ дууллын шүлэг зохиох, түүний сонгон шалгаруулалтын ажил 1945 оны үеэс эхлэж байжээ. Тухайн үеийн урлагийн хэрэг эрхлэх газраас “Монгол улсын шинэ дууллын үгийг зохиох хаалттай уралдааны дүрэм”-ийг гаргаж шүлгийн агуулга, хэлбэрийн хувьд тусгай заалт, чиг хандлагыг өгчээ. Шүлгийн уралдаанд 1945 оны 12-р сарын 31 гэсэн хугацаа тогтоож өгсөн хэдий боловч бүтээлүүд нь 1946 оны 4-р сар хүртэл ирсээр байсан ба энэхүү шүлгийн уралдаанд Ц.Дамдинсүрэн, Ц.Цэдэнжав, Д.Даржаа, Ч.Лодойдамба, Тойвгоо, Нацагдорж, Л.Дүгэрсүрэн, Д.Цэдэн, Д.Сэнгээ, Г.Чүлтэм, Наваандоо, Цэрэнжав зэрэг зохиолч, яруу найрагчид оролцжээ. Харин бэлэн болсон шүлгүүдэд нь Б.Дамдинсүрэн, Лха.Дорж, Ж.Дорждагва, Л.Мөрдорж, Д.ЛувсаншаравГ.Жамъян нар ая зохиож оролцсон нь 1949 оны эхээр бэлэн болов. Шинэ дуулал шалгаруулах ажилд маршал Х.Чойбалсан өөрийн биеэр оролцон ая, дууны олон хувилбараар харьцуулан сонсож байжээ. Ингээд “Хад” гэх нууц нэрээр оролцсон Б.Дамдинсүрэнгийн зохиосон аялгууны эхний хэсгийг “Бор шувуу” хэмээх нэртэй Л.Мөрдоржийн дууны төгсгөлийн хэсэгтэй нийлүүлсэн хувилбарыг сонгон авч симфони найрал хөгжим, цэргийн үлээвэр найрал  хөгжим, найрал дуу, эрэгтэй чуулга, эрэгтэй гурвал, гоцлол зэрэг байдлаар олон удаа сонссоны эцэст баталж Улсын Бага Хурлын зарлиг гаргажээ.

БҮГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН БАГА ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЗАРЛИГ

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын шинэ сүлд дууллыг батлах тухай.

Ардын хувьсгалын жилүүдэд БНМАУ-ын байдалд гаргасан хувьсгалт өөрчлөлтүүдийг харгалзаж, Улсын бага хурлын тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

  1.     Үгийг Ц.Дамдинсүрэн зохиож, хөгжмийг Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нар оруулсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын шинэ сүлд дууллыг баталсугай.
  2.     Бүгд Найрамдах Монгол Ард Улсын шинэ сүлд дууллыг 1950 оны 5-р сарын 1-нээс эхлэн улс даяар дуулж хэрэглэсүгэй.

Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга Бумцэнд

Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Баяр

1950 оны 4-р сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот.

  • 1960 оны үндсэн хуульдтохируулж 1961 онд сүлд дууллын үгийг Цэгмидийн ГайтавЧойжилын Чимэд нарын зохиосноор сольж байв.
  • Улс төрийн байгуулал өөрчлөгдөж «Бүгд Найрамдах Монгол Ард Улс»-аас зүгээр «Монгол улс» нэртэй болсон 1992 оны үндсэн хууль, 1994 оны «Төрийн билэг тэмдгийн тухай хууль»-д төрийн дууллын тухай заасан нь Монгол улсын хуулинд анх удаа төрийн дууллын тухай бичсэн тохиолдол болжээ. Тус хуулинд хаана, хэзээ эгшиглүүлэх, хэрхэн хүндэтгэхийг тодорхой заасан юм. Тэр дашрамд 1961 оны үгийг 1950 оны үг рүү буцааж, хүний нэртэй хоёрдугаар бадгийг нь хасч хоёр бадаг, дахилтын хамт авчээ.
  • 2006онд Их Монгол улсын 800 жилийн ойг угтан зургаан ззохиолчийг дайчлан үгийг хэсэгчлэн өөрчилсөн. Ажвал харийн дарлалаас мултарсан шинэ тулгар улсынх гэхээргүй, харин өв соёл, буурал түүхээр арвин улс юм гэмээр болгон засчээ.

Үг

2006 оноос хойш(Ц.Дамдинсүрэн)

Дархан манай тусгаар улс

Даяар Монголын ариун голомт

Далай их дээдсийн гэгээн үйлс

Дандаа энхжин үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай

Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж

Хатан зориг, бүхий л чадлаараа

Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж

Өргөн түмний минь заяа түшиж

Үндэс язгуур, хэл соёлоо

Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд

Эрх чөлөө жаргалыг эдлэв

Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур

Жавхлант манай орон мандтугай