Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЗГ-ын хөтөлбөрүүдМУ-ын засгийн газрын тогтоол (Э/з-ийн гадаад харилцааны хөтөлбөр)

МУ-ын засгийн газрын тогтоол (Э/з-ийн гадаад харилцааны хөтөлбөр)

2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөрУлаанбаатар хот

Дугаар 474

МУ-ын засгийн газрын тогтоол (Э/з-ийн гадаад харилцааны хөтөлбөр)

“МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХӨТӨЛБӨР” БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. “Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр”-ийг 1 дүгээр хавсралт ёсоор, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 2 дугаар хавсралтын 1.1.8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон/
  2. Хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн,  уг хөтөлбөр төлөвлөгөөнд тусгасан өөрийн эрхлэх хүрээний асуудлыг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.
  3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн II улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгасугай.
  4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр батлах  тухай” Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 324 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол улсын ерөнхий сайд Ч. Сайханбилэг