Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДСАН АЛБАН ХААГЧДАД БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЭВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДСАН АЛБАН ХААГЧДАД БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр зарлигаар Гадаад харилцааны яам, хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж буй зарим дипломат болон техникийн ажилтнууд, “Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар” /ТӨҮГ/-ын нэр бүхий ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон, медалиар шагнасныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Гадаад харилцааны яаманд гардуулан өглөө.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг салбарын хөгжил дэвшил, хэвийн үйл ажиллагааг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа мэдлэг чадвараа дайчлан, идэвх зүтгэл гарган ажиллаж буй албан хаагчдад баяр хүргэж, эрүүл энх, ажлын амжилт хүсч, сар шинэ шинэдээ сайхан шинэлэхийг ерөөв.