Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЧАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ЧАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Чай Вэньруй Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Н.Анхбаяр даргад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Н.Анхбаяр дарга талархал илэрхийлээд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын ГХЯ-д хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө Элчин сайд болон ЭСЯ-ны хамт олонтой идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд нар уулзалтын үеэр хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.