Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрАЗИЙН ФИЛОСОФ СУДЛАЛЫН ХОЛБОО, ФИЛОСОФИЙН  СУДАЛГААНЫ ЭНЭТХЭГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

АЗИЙН ФИЛОСОФ СУДЛАЛЫН ХОЛБОО, ФИЛОСОФИЙН  СУДАЛГААНЫ ЭНЭТХЭГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

Aзийн философ судлалын холбоо, Философийн  судалгааны Энэтхэгийн зөвлөл хамтран Азийн философ судлалын холбооны III, Философийн  судалгааны Энэтхэгийн зөвлөлийн 93 дахь чуулганыг Энэтхэг улсын Бихар муж дахь НавНаланда Махавихар их сургуульд 2019 оны 3 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулав.

Азийн орнуудын 600 гаруй зочид төлөөлөгч оролцсон эдгээр чуулганд оролцогчид “Энх тайван, хөгжил цэцэглэлийн талаарх Азийн үзэл баримтлал” сэдвийн хүрээнд уламжлалт соёл, оюуны санааны харилцаа, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тогтвортой хөгжлийн үзэл санаанд тулгуурласан Азийн ард түмнүүдийн хамтын үнэт зүйлс, нийтлэг хэв шинжийг бүрдүүлэх нь бүс нутагт энх тайван, тогтвортой байдал тогтоох, харилцан ойлгох, хамтарч ажиллах үндсийг бүрдүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлж санал бодлол солилцов.

Тус улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Г.Ганболд Азийн философ судлалын холбооны III, Философийн  судалгааны Энэтхэийн зөвлөлийн 93 дахь чуулганд урилгаар оролцож  Монгол, Энэтхэгийн  уламжлалт хэлхээ холбоо, ардчилал, хөгжил дэвшил, оюун санааны  үнэт зүйлд үндэслэсэн  тал бүрийн хамтын ажиллагаа бүс нутгийн  энх тайван,  тогтвортой байдалд нааштай үүрэг гүйцэтгэх болно  хэлсэн үгэндээ дурдсан байна.

Элчин сайд Г.Ганболд Азийн философ судлалын холбооны  Ерөнхийлөгч проф . Р.С.Бхат, Навналанда Маханбихар их сургуулийн захирал Б..Ваданатх  зэрэг  хүмүүстэй уулзаж,  философ, Буддын судлалын салбарт их дээд сургуулиуд болон эрдэмтэд судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, их дээд сургуулиудын хооронд шууд харилцаа тогтоох, оюутан харилцан солилцох асуудлаар санал солилцсон байна.