Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохБОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцох үеэр 9 дүгээр сарын 28-ны өдөр Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияартотой уулзав.

Гадаад хэргийн сайд нар Монгол, Унгарын уламжлалт найрсаг харилцааг  эдийн засгийн агуулгаар баяжуулах, Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Биокомбинат ТӨҮГ-ыг өргөтгөх ажилд үргэлжлүүлэн анхаарах зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улс ирэх жил энх тайваны төлөөх Азийн буддистуудын бага хурлыг зохион байгуулахаар ажиллаж буйг тэмдэглэж, уг арга хэмжээнд Унгар Улсын Гадаад хэргийн сайдыг оролцохыг урив.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд нар “Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2018-2020 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Унгар Улсын Хүний хүчин зүйлийн яам хоорондын хөтөлбөр”-т гарын үсэг зурав.