Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМонгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн БНАЛАУ-д хийж буй албан ёсны айлчилж байна

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн БНАЛАУ-д хийж буй албан ёсны айлчилж байна

Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, ойн сайд Лиан Тикеогийн урилгаар БНАЛАУ-д албан ёсоор айлчлал хийж байна. Айлчлалын үеэр дэд сайд Ж.Сауле БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, Ойн яамны сайд ноён Л.Тикеод бараалхаж, БНАЛАУ-ын Хөдөө аж ахуй, Ойн яамны орлогч сайд Др. Бүнкуанг Камбүнхөанг-тай хэлэлцээ хийв. Яриа, хэлэлцээрний үеэр дэд сайд Ж.Сауле хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баталгаажуулах сонирхотой байгаагаа илэрхийлэв.  Тухайлбал хоёр улс ХАА, МАА-н гаралтай хүнсний экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогтойг цохон дурдаад, энэ давуу талаа ашиглан худалдаа хөгжүүлэхэд зохих дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар тогтов. Айлчлалын үеэр Монгол, Лаосын ЗГХК-ын лаосын хэсгийн дарга, Эрүүл мэндийн сайд, Лаосын Батлан хамгаалахын дэд сайд, Лаосын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч зэрэг албаны хүмүүстэй уулзаж хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоос гадна тус улсын хөдөө аж ахуй болон хөнгөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах юм. Айлчлал амжилттай үргэлжилж байна.