Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрИНТЕРМЭД ЭМНЭЛЭГ КУБЫН ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

ИНТЕРМЭД ЭМНЭЛЭГ КУБЫН ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Монголын Интермэд эмнэлгийн гүйцэтгэх захирал Я.Нямтогтох, Кубын төрийн өмчит Эмнэлгийн  үйлчилгээний төвийн Ерөнхийлөгч хатагтай Миладис Оррака Кастияа нар 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Гавана хотноо байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав. Хэлэлцээрийн хүрээнд БНКУ-ын нарийн мэргэжлийн эмч нарыг Монголд ажиллуулж туршлага солилцох ажээ.

Хэлэлцээр байгуулах ёслолд хоёр талын төлөөлөгчдөөс гадна Монгол Улсаас БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр оролцож, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргахад түлхэц үзүүлж буй хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсанд баяр хүргэж, цаашдын хамтын ажиллагаанд нь амжилт хүсэв. Уг хэлэлцээр нь хоёр орны эрүүл мэнд, анагаахын салбарт эмч мэргэжилтэн солилцох анхны хэлэлцээр гэдэг утгаараа ач холбогдолтой болохыг Элчин сайд онцлон тэмдэглэв.