Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛС, ТӨВ АЗИЙН ЗАРИМ ОРНУУДТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЗАХИДАЛ СОЛИЛЦОВ

МОНГОЛ УЛС, ТӨВ АЗИЙН ЗАРИМ ОРНУУДТАЙ ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЗАХИДАЛ СОЛИЛЦОВ

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Туркменистан Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой 2017 оны 4 дүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд тус тус тохиож байна.  Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол Улсын төр, засгийн тэргүүн, УИХ-ын дарга болон Гадаад харилцааны сайдын түвшинд баярын захидал харилцан солилцов. Талууд захидалдаа хоёр талын харилцаанд үнэлэлт дүгнэлт өгч, өнгөрсөн хугацаанд хоёр талын хүчин чармайлтаар хүрсэн ололт амжилтаа дурдаж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан ашиглахаа нотлов.