Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Гадаад Харилцааны Яамны Дипломат Байгууллагын Үйлчилгээ Эрхлэх газрын 65 жилийн ойн баярын шатрын тэмцээн боллоо. Уг тэмцээнийг Монголын Шатрын Холбоотой хамтран Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны Анхны тэргүүн сайд Чин Ван М.Ханддоржийн өргөөнд зохион байгууллаа. Тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллагаанд ГХЯ-ны ДБҮЭГ-ын Захирал О.Заяамандах, Дэд захирал А.Сүхбалт, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Л.Баянмонгол болон Монголын Шатрын Холбооны төлөөллүүд оролцов. Уг тэмцээнд ГХЯ, ГАЯ, ДБҮЭГ-ын албаны ахмад, залуу, өсвөрийн шатарчид оюун ухаанаа сорьж, 1-р байрт Ж.Цэнд, 2-р байрт Х.Дорж, 3-р байрт Б.Батширэм, Өсвөрийн шатарчдын 1-р байрт Ц.Буянтогтох, 2-р байрт С.Билгүүн 3-р байрт Э.Будхүү нар тус тус шалгарлаа. Энэхүү тэмцээн нь ГХЯ-ны Дипломат Байгууллагын Үйлчилгээ Эрхлэх Газрын болон Монголын шатрын холбооны хамтын ажиллагааны эхлэл болж байгаагаараа онцлог юм.

14284878_1759399924298065_2098166798_o

p1040018