Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Гадаад харилцааны яамнаас хоёр дахь жилдээ хилийн чанадад амьдарч буй монголчуудын холбоод, иргэдтэй хамтран зохион байгуулсан “Миний Монгол наадам” уралдаант арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Энэ оны уралдаанд нийт 14 улсад оршин суугаа 20 гаруй монголчуудын холбоод оролцож оролцогчдоос ирүүлсэн баяр наадам зохион байгуулсан тухай тайлан, гэрэл зураг, видео бичлэг, суугаа улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан мэдээллийг тус тус багцлан оноогоор дүгнэхэд АНУ-ын Вашингтон ДС орчмын монголчуудын холбоо тэргүүн байрт, БНСУ дахь Солонгос-Монголын Соёлын харилцаа, Хамтын ажиллагааны холбоо хоёрдугаар байрт, Бельгийн Вант Улс дахь Бельгийн Монголчуудын Нэгдсэн Холбоо гуравдугаар байрт тус тус шалгарлаа.13731016_462043947297859_4078687795014336154_o