Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН 11 ДҮГЭЭР ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН 11 ДҮГЭЭР ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

IMG_1096 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор таван жил тутамдаа нэг удаа болдог Олон улсын монголч эрдэмтдийн 11 дүгээр их хурал Улаанбаатар хотноо өнөөдөр “Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвийн дор амжилттай эхэллээ. Тус их хуралд дотоодын 100 гаруй, гадаадын 29 орны 300 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байгаа бөгөөд монгол судлалын өнөөгийн байдалд дүгнэлт өгч, монгол судлалыг цаашид олон улсад хөгжүүлэх асуудлаар өргөн хүрээнд илтгэл тавин хэлэлцэх юм.

 

Монгол судлалыг хөгжүүлэхэд Монгол Улсын төр, засгаас ихээхэн анхаарч, 2012 онд “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, 2016 онд “Дэлхийн Монголчууд хөтөлбөр” болон “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-үүдийг тус тус батлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ удаагийн Монголч эрдэмтдийн их хурал маань “Монгол хэл бичгийн судлал”, “Монголын түүх судлал”, “Монголын соёл, утга зохиолын судлал”, “Монголын нийгэм, эдийн засгийн судлал”, “Монгол гадаад харилцааны судлал” гэсэн 5 үндсэн салбар хуралдаантайгаар зохион байгуулагдах ба хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академи, Монгол судлалын үндэсний зөвлөл, Олон улсын монгол судлалын холбоо зэрэг олон  байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

IMG_1101