Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохБНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЭРХЭМСЭГ НОЁН ЛИ КӨЦЯНЫ МОНГОЛ УЛСАД ХИЙЖ БУЙ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛАА ЭХЭЛЛЭЭ

БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЭРХЭМСЭГ НОЁН ЛИ КӨЦЯНЫ МОНГОЛ УЛСАД ХИЙЖ БУЙ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛАА ЭХЭЛЛЭЭ

MPA PHOTO 2016-9600 БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Ли Көцяны Монгол Улсын Засгийн газрын урилгаар 2016 оны 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалаа эхэллээ.

Энэхүү айлчлал нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын 6 жилийн дараа Монгол Улсад хийж буй айлчлалын зэрэгцээ Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны дараа хятадын талаас хийж буй Ерөнхий сайдын анхны айлчлал болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон олон асуудлаар санал солилцов. Албан ёсны хэлэлцээний дараа талууд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, санхүү, эрчим хүч зэрэг олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурав.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, 15-16-ны өдрүүдэд АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад оролцох юм.   MPA PHOTO 2016-6481