Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Т. ТӨГСБИЛГҮҮН ТАЙЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДАД БАРААЛХАВ

ЭЛЧИН САЙД Т. ТӨГСБИЛГҮҮН ТАЙЛАНДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДАД БАРААЛХАВ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн үүрэгт ажилдаа албан ёсоор орсонтойгоо холбогдуулан Тайландын Вант Улсын Гадаад хэргийн сайд ноён Дон Прамудвинайд 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Бангкок хотноо бараалхав. Уулзалтын эхэнд Элчин сайд Т. Төгсбилгүүн Монгол Улс Тайландын Вант Улсыг Зүүн Өмнөд Азийн бүс нутаг дахь гол түншүүдийнхээ нэг үздэгийг дурдаад хоёр улсын хооронд тогтсон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг тэмдэглэв.

Гадаад хэргийн сайд Дон Прамудвинай Монгол Улсаас Тайландын Вант Улсад суух Элчин сайдаар томилогдсонд Т.Төгсбилгүүнд баяр хүргээд түүнийг Элчин сайдаар ажиллах хугацаанд нь Тайландын талаас бүхий л туслалцаа, дэмжлэг үзүүлнэ гэв. Уулзалтын үеэр талууд Монгол, Тайландын хооронд хэрэгжсэн дээд, өндөр түвшний айлчлалуудын үр дүнд тохиролцсон зүйлсийг хэрэгжүүлэх, тухайлбал шинэ тутам байгуулагдсан Монгол, Тайландын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны зөвлөлийн анхдугаар хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулах талаар санал солилцлоо. Мөн НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, бие биенийгээ харилцан дэмжихийн чухлыг санал нэгтэй тэмдэглэв.150916-2-2

 

Түүнээс гадна, Элчин сайд Т.Төгсбилгүүн 9 дүгээр сарын 9-нд Тайландын Хууль тогтоох Үндэсний Ассамблейд шинээр байгуулагдсан Тайланд-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга ноён  Косол Петчсуван тэргүүтэй тус бүлгийн гишүүдтэй уулзаж, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын уламжлалт найрсаг хамтын ажиллагааг идэвхжүүлэх, парламентын гишүүдийн харилцан айлчлалуудыг хэрэгжүүлэх талаар ярилцав.