Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ БИЧГИЙН УРАН ТАТЛАГЫН ҮЗЭСГЭЛЭН НИЙГАТА ХОТОД ГАРЧ БАЙНА PDF

МОНГОЛ БИЧГИЙН УРАН ТАТЛАГЫН ҮЗЭСГЭЛЭН НИЙГАТА ХОТОД ГАРЧ БАЙНА PDF

Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ, Нийгата хотын захиргаатай хамтран зохион байгуулж буй “Монгол бичгийн уран татлагын үзэсгэлэн”-гийн нээлт 2015 оны 9 дүгээр сарын 12–ны өдөр Нийгата хотын  “Чисокү” урлагийн музейд боллоо.

Үзэсгэлэнгийн нээлтэд Элчин сайд С.Хүрэлбаатар, Нийгата хотын дарга А.Шинода нарын албаны хүмүүс оролцсоны зэрэгцээ морин хуурын “Их татлага” хамтлаг ая дуугаа өргөж монгол үндэсний дуу хөгжмийг хүрэлцэн ирсэн зочдод сонирхуулав.

Нийгата хотод гарч буй энэ удаагийн “Монгол бичгийн уран татлагын үзэсгэлэн”-д манай 14 уран бүтээлчийн 40 гаруй уран татлага дэлгэгдэж буй.

Үзэсгэлэн 9 дүгээр сарын 12-30-ны өдрүүдэд Нийгата хотын  “Чисокү” урлагийн музейд гарна.

Энэ жил тус ЭСЯ-наас Монгол бичгийн уран татлагын үзэсгэлэнг Япон улсын Токио хот, Нийгата хот, Точиги мужид тус тус гаргаад байна.

150917-3-2