Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМонгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний гурван талт уулзалт болов

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний гурван талт уулзалт болов

3 talt zurag2Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний хоёрдугаар уулзалт 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Бээжин хотноо болов. Уулзалтад Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд Чөн Гуопин нар гурван талыг тэргүүлж оролцов.

Гурван талт хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хүмүүнлэг зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлж, бодит агуулгаар баяжуулах нь зүйтэйг талууд онцлон тэмдэглэж, 2015 оны 7 дугаар сард ОХУ-ын Уфа хотноо болох гурван талт дээд хэмжээний уулзалтын үеэр гарын үсэг зурах баримт бичгүүдийн талаар санал солилцов.

Мөн өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чөн Гуопин тэргүүтэй гурван улсын төлөөлөгчдийг хүлээн авч, дэд сайд нарын түвшний хоёрдугаар уулзалтын дүн болон гурван талт хамтын ажиллагааны тодорхой асуудлаар ярилцав.

Гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний гуравдугаар уулзалтыг энэ оны 2 дугаар улиралд багтаан Москва хотноо зохион байгуулахаар тохиролцов.

Түүнээс гадна, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь Бээжинд байх хугацаандаа БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Лю Зеньчаотой уулзаж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

3 talt zurag1 3 talt zurag3