Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМонгол, Японы эрдэмтэд хөх толбоны учрыг хамтарч судална

Монгол, Японы эрдэмтэд хөх толбоны учрыг хамтарч судална

2015 02 04 News TokyoМонгол, Японы хүн судлал, генетикийн эрдэмтэд 2 дугаар сарын 3-нд Токиод уулзав.

            “Монгол толбо” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор, профессор Ж.Батсуурь “Хөх толбоны үүсэл, тархац”, “Монгол дахь хөх толбоны судалгаа” сэдвээр илтгэл тавьж, японы эрдэмтэдтэй хамтарсан судалгаа хийх санал тавив.

            Уулзалтад “Монгол толбо” нийгэмлэгийн тэргүүн Ц.Гомбосүрэн, тус нийгэмлэгийн Япон дахь салбарын тэргүүн Х.Тода, Токиогийн Их Сургуулийн хүн судлалын хүндэт профессор К.Омото, Японы Генетик судлалын Үндэсний хүрээлэнгийн профессор Ё.Сатта, Токай, Рюүкюү, Нагояа, Китасато Анагаах ухааны их сургуулиудын эрдэмтэд болон монголч эрдэмтэн К.Конагая, Ш.Кубота нар оролцов.

            Уулзалтад оролцогсод мэдээлэл солилцох, Монгол, Япон хүүхдүүдийн хөх толбоны талаар хамтарсан судалгаа хийхээр тогтов.