Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЗҮҮН АЗИЙН ОРНУУДЫН УЛААНБААТАРЫН 4 ДҮГЭЭР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

ЗҮҮН АЗИЙН ОРНУУДЫН УЛААНБААТАРЫН 4 ДҮГЭЭР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

Зүүн Азийн орнуудын Улаанбаатарын 4 дүгээр чуулга уулзалтын нээлт 2012 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 10.00 цагт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болох тул Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг хүрэлцэн ирж сурвалжлага хийхийг урьж байна. Чуулга уулзалтын үйл ажиллагаа 2012 оны 3 дугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ.

Чуулга уулзалтыг нээж,  Гадаад харилцааны сайд Г.Занданшатар үг хэлэх бөгөөд  хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид дээр дурдсан цагаас өмнө ирж байраа эзлэсэн байхыг хүсье.

ЗҮҮН АЗИЙН ОРНУУДЫН УЛААНБААТАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ
“Ашигт малтмал, Тээвэр, Байгаль орчин” сэдэвт чуулга уулзалтын хөтөлбөр

ГХЯ-ны хурлын зөвшилцөл танхим                                2012 оны III сарын 1-2

III сарын 1: Пүрэв гараг

9:30-10:00    Бүртгэл

10:00-10:15    Монгол Улсын ЗГ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г. Занданшатар  мэндчилгээ дэвшүүлж, үг хэлнэ

Үдээс өмнөх хуралдаан: Нэгдсэн хуралдаан

Хуралдааны дарга: МХСДТ-ийн Удирдах зөвлөлийн дарга, доктор          Ц. Батбаяр

10:15-10:35     Монгол Улсын геополитик: аюулгүй байдал, хамтын ажиллагааны
асуудлууд,
Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал,
Проф. доктор, Л. Хайсандай

10:35-10:55     ЗХА-ийн бүс нутгийн хамтын ажиллагааны боломж ба
сорилтууд: Хэйлунжян мужийн сонголт
БНХАУ-ын Хэйлунжян мужийн  Нийгмийн ШУА-ийн ЗХА-ийн хүрээлэнгийн захирал,  профессор Да Жиган

10:55-11:15    АНУ-ын үүрэг АНД-н бүс нутагт дахин сэргэсэн нь:
Тогтвортой байдалд хөтлөх үү, зөрчил хямралд хөтлөх үү
Японы Рицумэйкан Их Сургуулийн профессор Эдгар Портер

11:15-11:35    Цайны завсарлага

11:35-11:55    Азийн регионализмын талаарх Японы бодлого
Японы Токай Их Сургуулийн профессор Фүзимаки Хироюки

11:55-12:15    2000  оноос өнөөг хүртэлх Монгол Улсын гадаад бодлого ба
геополитикийн шахалт
ХБНГУ-ын  судлаач, МУИС-ийн зочин профессор Удо Баркманн

12:15-12:35    ОХУ-ын Эрхүү муж: Монгол улс руу хандсан бодлого
ОХУ-ын Эрхүү мужийн Улаанбаатар дахь ТГ-ын тэргүүн, доктор,   профессор Е. Лиштованный

12:35-12:55    БНСУ ба Монгол Улс хоорондын соёл, боловсролын солилцоо                     Улаанбаатар Их Сургуулийн захирал Чой Ги Хо  /БНСУ/

12:55-13:20    Хэлэлцүүлэг

13:20-14:30    Үдийн хоол

Үдээс хойших хуралдаан:  Ашигт малтмалын салбарын хамтын ажиллагаа

Хуралдааны дарга: МХСДТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн,
доктор С. Лхагва

14:30-15:00    Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны тэргүүлэх чиглэлүүд
Монгол Улсын Үндэсний ХШХ-ны дарга Ч. Хашчулуун

15:00-15:20     Монголын Эрдэс баялагийн цогцолборын хөгжлийн стратеги
Монгол Улсын Ерөнхийлөгч асан П. Очирбат

15:20-15:40     БНХАУ-ын Жилин муж ба Монгол улсын эдийн засаг, худалдааны
хамтын ажиллагааны боломжууд
БНХАУ-ын Жилин мужийн НШУА-ийн хүрээлэнгийн ЭНБД,
проф. Шэн Юэ

15:40-16:00     Эрдэс баялагийг ашиглах төрийн бодлого
Уул уурхайн ассоциацийн Ерөнхийлөгч …Дамба

16:00-16:30    Хэлэлцүүлэг

16:30-16:50    Цайны завсарлага

16:50-17:10    ХКН-ын бодлогын зарим асуудлууд
Японы  Хосэй Их Сургуулийн профессор Хишида Масахару

17:10-17:30   Хэйлунжян мужийн эдийн засаг, худалдааны чөлөөт бүс:
туршлага ба сургамж
БНХАУ-ын Хэйлунжян мужийн НШУА, доктор Жан Сюзие

17:30-18:00    Хэлэлцүүлэг

18:30-20:00    Хүлээн авалт /Урилгаар оролцоно/

III сарын 2: Баасан гараг

Үдээс өмнөх хуралдаан:   Тээврийн салбарын хамтын ажиллагаа
Хуралдааны дарга: МХСДТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн,
доктор Л. Нямцэрэн

10:00-10:20    Монголын тээврийн салбарын тулгамдсан асуудлууд
… Д. Готов

10:20-10:40   Монголын нүүрсний авто тээвэр

Монгол Улсын Дэд бүтцийн яамны Авто тээврийн газрын мэргэжилтэн Ж. Нарантунгалаг

10:40-11:00    Цайны завсарлага

Үдээс өмнөх хуралдаан: Байгаль орчны  салбарын хамтын ажиллагаа

Хуралдааны дарга: МХСДТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, доктор
Б. Батхишиг

11:00-11:20    Монгол орны байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги
БОАЖЯ-ны ТХСТГ-ын дарга Ц. Банзрагч

11:20-11:40      Азийн байгаль орчны системийн хөгжил ба хамгаалалт
Японы Рицумэйкан Их Сургуулийн профессор Кэн Арии

11:40-12:00       Ногоон хөгжил бидний ирээдүй
Эко-Ази байгаль орчин, менежмэнтийн дээд сургуулийн захирал
Ц. Адъяасүрэн

12:00-12:20    Хэлэлцүүлэг

12:20-13:00    Дүгнэлтийн  хэсэг ба хаалтын үгнүүд