Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДИПЛОМАТ АЛБАНЫ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭДЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭДЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Гадаад харилцааны яамны төрийн тусгай албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс тэгш, нээлттэй өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх, хүний нөөцийн бүртгэлд авахад энэхүү мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу мэргэшлийн шалгалтыг авна. Энэхүү журмыг Гадаад харилцааны яамныwww.mfa.gov.mn цахим хуудсанд байрлуулсан бөгөөд бүртгүүлэх иргэд уг журам болон Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсанд байрлуулсан “төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”, бусад холбогдох заавар, журамтай танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

Дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд 2014 оны 03 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 08.30-12.00, 13.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдсон зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын хураамж 30 000 /гучин мянган/ төгрөг байна.

Гурав. Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт

Төрийн албан хаагчийн  биеийн байцаалт  (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);

  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг/диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Тухайн ажлын байранд мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх гэсэн шалгуур тавигдсан тохиолдолд мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийг  хуулбарлан, эх хувийн хамт;
  • Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан, эх хувийн хамт;
  • Одоо ажиллаж байгаа, эсвэл урьд нь ажиллаж байсан байгууллагаас болон суралцаж байсан их, дээд сургуулийн тодорхойлолт (хоёр тодорхойлолт);
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2 хувь;
  • Шалгалтын үйлчилгээний зардал төлсөн баримт.

Дөрөв. Шалгалтын хуваарь

Шалгалтыг 2014 оны 03 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгуулна.

  • Шалгалтын комисс зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг   тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.
  • Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдийн нэрс болон шалгалт авах газар, хуваарийг 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цагт Гадаад харилцааны яамны www.mfa.gov.mn, Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар мэдээлэх болно.
  • Иргэний үнэмлэхээ шалгалтад орохдоо авчирна.
  • Ерөнхий мэдлэгийн шалгалтад 12  ба түүнээс дээш оноо авсан иргэд мэргэжлийн мэдлэгийн сорилын шалгалтад орно.
  • Мэргэжлийн мэдлэгийн сорилын шалгалтад 12  ба түүнээс дээш оноо авсан иргэд ур чадварын түвшин тогтоох шалгалтад орно.
  • Ур чадварын түвшин тогтоох шалгалтад 12 ба түүнээс дээш оноо авсан иргэдийг гадаад хэлний шалгалтад оруулна.
  • Гадаад хэлний шалгалтад 20  ба түүнээс дээш оноо авсан иргэн ярилцлагын шалгалтад орно.
Нэгжийн нэр

Албан тушаалын

Ажлын байрны тавигдах шаардлага

АнгилалНэрХариуцсан асуудалОрон тооБоловсролМэргэжилМэргэшилТуршлагаУр чадварТусгай шаардлага
1.Бодлого төлөвлөлт, судалгааны газарТТ-9Атташе1Бакалавр ба түүнээс дээшолон улсын харилцаа эсвэл олон улс судлалаль нэг орон судлалаар мэргэшсэн байхангли хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, хятад хэлний мэдлэгтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байхбодлогын баримт бичиг, хэлэх үгийн төсөл болон бусад баримт бичгийн төсөл, албан баримт бичиг боловсруулах дадлагатай, харилцаа тогтоох, багаар ажиллах, шинэ санаа, санаачилга гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх
2.Бодлого төлөвлөлт, судалгааны газарТТ-9Атташе1Бакалавр ба түүнээс дээшолон улсын сэтгүүлчсэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн байхмонгол, англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, орос хэлний мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байхмэдээ, мэдээлэл боловсруулах, олон нийттэй харилцах, албан баримт бичиг боловсруулах дадлагатай, харилцаа тогтоох, багаар ажиллах, шинэ санаа гаргах, мэдээллийн мониторинг, анализ хийх, тоймлон дүгнэх, ажлын ачаалал даах чадвартай байх
3.Америк, Африкийн газарТТ-9Атташе1Бакалавр ба түүнээс дээшолон улсын харилцаа эсвэл олон улсын эдийн засаголон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн байхиспани эсвэл португал хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, англи хэлний мэдлэгтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байхяриа хэлэлцээ хийх, хоёр талын харилцааны асуудлыг хариуцан ажиллах, баримт бичгийн төсөл, албан баримт бичиг боловсруулах дадлагатай, багаар ажиллах, харилцаа тогтоох, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх
4.Европ, Ойрхи дорнодын газарТТ-9Атташе1Бакалавр ба түүнээс дээшолон улсын харилцаа эсвэл олон улсын эдийн засаголон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн байхараб хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, англи хэлний мэдлэгтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байххоёр талын харилцааны болон бусад баримт бичгийн төсөл, албан баримт бичиг боловсруулах дадлагатай, багаар ажиллах, харилцаа тогтоох, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх
5.Европ, Ойрхи дорнодын газарТТ-9Атташе1Бакалавр ба түүнээс дээшолон улсын харилцаа, олон улсын эдийн засаголон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн байхангли хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, орос хэлний мэдлэгтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байххоёр талын харилцааны болон бусад баримт бичгийн төсөл, албан баримт бичиг боловсруулах дадлагатай, багаар ажиллах, харилцаа тогтоох, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай
6.Гэрээ, эрх зүйн газарТТ-9Атташе1Бакалавр ба түүнээс дээшолон улсын эрх зүйчолон улсын нийтийн эрх зүй, олон улсын гэрээний эрх зүйн чиглэлээр мэргэшсэн байхтухайн салбарт 5 дээш жил ажилласан туршлагатай байхорос, англи хэлээр хэлэлцээ хийх, баримт бичиг боловсруулах чадвартай байх, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байххуулийн төсөл боловсруулах, хууль зүйн орчуулга хийх чадвартай байх
7.Гэрээ, эрх зүйн газарТТ-9Атташе1Бакалавр ба түүнээс дээшолон улсын эрх зүйчолон улсын эдийн засгийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн байхтухайн салбарт 1 дээш ажилласан туршлагатай байххятад, англи хэлээр хэлэлцээ хийх, баримт бичиг боловсруулах чадвартай байх, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байхдотоодын хууль тогтоомжийг сайтар судалж эзэмшсэн, хууль зүйн орчуулга хийх чадвартай байх
8.Ази, Номхон далайн орнуудын газарТТ-9Атташе1Бакалавр ба түүнээс дээшолон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын эрх зүй эсвэл орон судлалолон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн байхангли болон өөр нэг түгээмэл хэлээр аман болон бичгийн орчуулга хийх, албан бичиг боловсруулах чадвартай, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байхдүн шинжилгээ хийх, багаар ажиллах болон бусадтай хамтран ажиллах, шинэ санаа гаргах, бие дааж ажиллах, хариуцлага хүлээх, илүү цагаар ажиллах чадвартай байх
9.Ази, Номхон далайн орнуудын газарТТ-9Атташе1Бакалавр ба түүнээс дээшолон улсын харилцаа эсвэл олон улсын эдийн засгийн харилцаа эсвэл олон улсын эрх зүй буюу орон судлалолон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн байхвьетнам, англи хэлээр аман болон бичгийн орчуулга хийх, албан бичиг боловсруулах чадвартай, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн байхдүн шинжилгээ хийх, багаар ажиллах болон бусадтай хамтран ажиллах, шинэ санаа гаргах, бие дааж ажиллах, хариуцлага хүлээх, илүү цагаар ажиллах чадвартай байх
10.Олон улсын байгууллагын газарТТ-9Атташе1Бакалавр ба түүнээс дээшолон улсын харилцаа эсвэл олон улсын эдийн засаголон талт хамтын ажиллагаа, эдийн засаг, тогтвортой хөгжлийн асуудлаар мэргэшсэн байхангли хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, орос хэлний мэдлэгтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн, олон улсын байгууллагуудын чиглэлээр ажиллах дадлагатай байхсудалгаа хийх, хэлэх үг, олон улсын гэрээ хэлэлцээр, албан баримт бичиг зэргийг англи хэлээр боловсруулах, харилцаа тогтоох, бие даан болон багаар ажиллах, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх
11.Олон улсын байгууллагын газарТТ-9Атташе1Бакалавр ба түүнээс дээшолон улсын харилцаа эсвэл олон улсын эдийн засаголон талт хамтын ажиллагаа,  аюулгүй байдал, зэвсэг хураах чиглэлээр мэргэшсэн байхангли хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, орос хэлний мэдлэгтэй, монгол хэлний бичгийн өндөр чадвартай, компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн, олон улсын байгууллагуудын чиглэлээр ажиллах дадлагатай байхолон улсын гэрээ хэлэлцээр, албан баримт бичиг зэргийг англи хэлээр боловсруулах, харилцаа тогтоох, бие даан болон багаар ажиллах, шинэ санаа гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх

Зургаа. Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар 261939, 262735 дугаарын утас, ГХЯ-ны ТЗУГ-ын tzug@mfa.gov.mn цахим шуудангийн хаягаар холбогдож, лавлагаа авч болно.

ДИПЛОМАТ АЛБАНЫ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХОД МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН КОМИСС