Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭЛЧИН САЙД С.ЗОЛЖАРГАЛ КОЛУМБИЙН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДАД ИЖБ-ИЙНХЭЭ ХУУЛБАРЫГ ГАРДУУЛАВ

ЭЛЧИН САЙД С.ЗОЛЖАРГАЛ КОЛУМБИЙН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДАД ИЖБ-ИЙНХЭЭ ХУУЛБАРЫГ ГАРДУУЛАВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Колумби Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус улсын Гадаад хэргийн дэд сайд Хорхе Рохасд Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав.

Арга хэмжээний үеэр Элчин сайд С.Золжаргал Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг уламжилж, Монгол, Колумбийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар хөгжүүлэхэд идэвх зүтгэлтэй ажиллахаа илэрхийлэв.

Дэд сайд Хорхе Рохас мянганы түүх, соёлтой Монгол орныг хүндлэн биширдэг хэмээгээд Элчин сайдыг үүрэгт ажилдаа албан ёсоор орсонд баяр хүргэн амжилт хүсч, хоёр улсын харилцааг хөдөө аж ахуй, соёл, спорт, байгаль орчин зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Гадаад хэргийн яамны зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа нотлов.