Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон их сургуулиудад олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад гадаад бодлого, түүний зорилт арга хэмжээний талаар суурь мэдээлэл олгоход чиглэсэн “Нээлттэй Гадаад харилцааны яам” ээлжит арга хэмжээг 12 дугаар сарын 20-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.
Энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улсын Их сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 1 дүгээр дамжааны оюутнууд оролцож, гадаад харилцааны өнөөгийн нөхцөл байдал, Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны талаар мэдээлэл авав. Мөн оюутнууд Гадаад харилцааны төв архивтай танилцаж, музей үзэж сонирхов.