Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМонгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хамтарсан удирдах хорооны хуралдаан болов

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хамтарсан удирдах хорооны хуралдаан болов

Монгол Улсын Засгийн газар-Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хамтарсан удирдах хорооны ээлжит хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Гадаад харилцааны яаманд болов.

Хамтарсан удирдах хорооны хуралдааныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра нар хамтран даргалав.

Хуралдаанаар хамтарсан хорооны гишүүд, оролцогчид НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд 2024 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хөтөлбөр, төслийн явц, хүрсэн үр дүн, тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар  хэлэлцэж, байр сууриа илэрхийлэв.

Мөн 2025 онд анхаарах асуудлын талаар ярилцаж, Монгол Улсын хөгжлийн бодлого, чиглэл, хэрэгцээ шаардлагад нийцсэн хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхдээ талууд үйл ажиллагаа, санхүүжилтийг илүү уялдуулан ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв.