Нидерландын Хаант Улсын Гааг хотноо 2024 оны 12 дугаар сарын 2-7-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд оролцогч талуудын 23 дахь удаагийн чуулганд оролцож буй Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тус чуулганы Ерөнхийлөгч хатагтай Паиви Каукорантатай 2024 оны 12 дугаар сарын 3-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр энэ удаагийн чуулганд оролцох үеэр баримталж буй Монгол Улсын байр суурийг илэрхийлж, чуулганы үр дүнгээр гарах баримт бичиг болон Олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар санал солилцов.