Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээБАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Н.АНХБАЯР НҮБ-ЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА ЗӨВЛӨХ Ф.ШАКАРТАЙ УУЛЗАВ

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Н.АНХБАЯР НҮБ-ЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА ЗӨВЛӨХ Ф.ШАКАРТАЙ УУЛЗАВ

НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр НҮБ-ын Цагдаагийн албаны дарга, Зөвлөх Файсал Шакартай 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр уулзаж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцооны талаар мэдээлэл өгч, цаашид цагдаагийн албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх хүрээнд цагдаагийн баг оролцуулах асуудлаар санал солилцож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын захидлыг уламжлав.

Цагдаагийн албаны дарга, Зөвлөх Ф.Шакар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлж, цагдаагийн багийг оролцуулах хүсэлтийг нааштайгаар судлан үзэх, НҮБ-ын холбогдох сургалтуудад монголын албан хаагчдыг сургах боломжийг нэмэгдүүлэх, Монгол Улсад ажиллаж, бэлэн байдлын үнэлгээ, зөвлөгөө өгөх зэргээр хамтран ажиллахаа илэрхийлэв.