Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“Хариуцлагатай аялцгаая” хоёрдугаар аяны нээлт болов

“Хариуцлагатай аялцгаая” хоёрдугаар аяны нээлт болов

Гадаад харилцааны яам, Америкийн Нэгдсэн Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдтай хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл , сурталчилгааны хоёрдугаар аяны нээлт ГХЯ-нд өнөөдөр болов.

Тус арга хэмжээнд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон нар оролцож, нээлтийн үг хэлэв.

“Хариуцлагатай аялцгаая” хоёрдугаар аян нь монгол иргэдийн хилийн чанадад зорчих, ялангуяа АНУ, БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд чиглэсэн цогц, цуврал арга хэмжээ байх бөгөөд иргэддээ аливаа гадаад улсын визийн талаарх үнэн зөв, бодит мэдээ, мэдээллийг өгөх, хууль бус виз зуучлагчтай тэмцэх, хилийн чанадад гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй иргэдийн тоог бууруулах, иргэдийнхээ хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой юм.