Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“Нээлттэй Гадаад харилцааны яам” арга хэмжээнд Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо

“Нээлттэй Гадаад харилцааны яам” арга хэмжээнд Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн сурагчид оролцлоо

Гадаад харилцааны яам Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид болон их сургуулиудад олон улсын харилцааны чиглэлээр суралцаж буй оюутнуудад гадаад бодлого, түүний зорилт арга хэмжээний талаар суурь мэдээлэл олгоход чиглэсэн “Нээлттэй Гадаад харилцааны яам” арга хэмжээг 2024 оны 9 дүгээр сараас эхлэн зохион байгуулж байна.

Энэ удаагийн арга хэмжээг 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн төгсөх ангийн сурагчид оролцож, гадаад харилцааны өнөөгийн нөхцөл байдал, Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа. Арга хэмжээний үеэр сурагчид дипломат алба, түүний онцлогийн талаар асуулт асууж, идэвхтэй оролцов.

Арга хэмжээний хүрээнд сурагчид Гадаад харилцааны төв архивын үйл ажиллагаатай танилцаж, музей үзэж сонирхлоо.