Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Хорват Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Дарио Михелин-ийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол, Хорватын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон ирэх онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, айлчлалын талаар санал солилцов. Мөн хамтын ажиллагааг бэхжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан томоохон зорилтын хүрээнд тэлэх боломжийн талаар ярилцав.
Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын зарим асуудлаар санал солилцов.