Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжиж байгааг тэмдэглээд Европын Холбооны шугамаар хэрэгжүүлж буй төслүүд амжилттай хэрэгжиж, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлэв.

Цаашид улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах, ялангуяа хоёр талын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан томоохон зорилтын хүрээнд тэлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллаж, бодит үр дүн гаргахаа нотлов.

Монгол Улс, Европын Холбооны хооронд 1989 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 35 жилийн ой тохиож байна.